Шууд Chart

U23 Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг цуцлахаар шийдвэрлэжээ

2020-09-25 12:51:20

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны Гүйцэтгэх хороо өнгөрсөн аваа гарагт хуралдаж ирэх аравдугаар сарын сүүлээр Финланд Улсын Тампере хотноо зохион байгуулахаар товлогдсон U23 Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг цуцлахаар шийдвэрлэжээ.

Гүйцэтгэх хорооноос арваннэг, арванхоёрдугаар сард календарьчилсан хуваарьт орсон олон улсын тэмцээнүүдийг хэвээр үлдээхээр тохиролцсон боловч тэмцээний зохион байгуулагчид оролцогчдын эрүүл мэндийг хамгаалах үүднээс ариун цэврийн нөхцлийг чанд хэрэгжүүлэх ёстой гэв.

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо дээрх асуудлуудыг дахин хянан үзэх аж.

Харин арванхоёрдугаар сарын дундуур Белград хотноо зохиогдохоор төлөвлөсөн насанд хүрэгчид, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний талаар шийд гараагүй байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

U23 Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг цуцлахаар шийдвэрлэжээ  
Үзсэн: 504 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй