Шууд Chart

МҮБХ-ны Цэцдийн зөвлөл дахин хуралдана

2020-09-28 11:14:50

МҮБХ-ны энэ сарын 5-нд Цэцдийн зөвлөлийн хамтарсан хурал болсон ч гишүүдийн ирц бүрэлдээгүй гэж нэр бүхий бөхчүүд ажлын хэсэгт хандсан учир тус Цэцдийн зөвлөлийг дахин хуралдуулахаар шийдвэрлэжээ.

Ийнхүү тус хурал ирэх аравдугаар сарын 24-нд 11:00 цагаас Монгол бөхийн өргөөнд болох бөгөөд хурлаар Их Эе хурлын товыг хэлэлцэж аж.

Өмнөх Цэцдийн зөвлөлийн хурлаар үндэсний бөхийн тавдугаар Их Эе хурлыг есдүгээр сарын 19-нд зохион байгуулна хэмээн товлож, ажлын хэсэг гарган ажиллаж байсан боловч тодорхойгүй шалтгааны улмаас хойшлуулсан билээ.

Ээлжит тавдугаар Их Эе хурлыг зохион байгуулах бэлдэх ажлын хэсгийг 11 хүний бүрэлдэхүүнтэйгээр сонгон баталсан. Тус ажлын хэсгийн ахлагчаар дархан аварга Х.Баянмөнх, гишүүдээр улсын арслан Д.Ганхуяг, улсын гарьд Б.Гантогтох, Д.Рагчаа, И.Доржсамбуу, улсын заан Ц.Магалжав, улсын начин С.Эрхэмбаяр, Д.Жанчивдорж, бөхийн зүтгэлтэн Ү.Хүрэлбаатар, Л.Ням, МҮБХ-ны менежер С.Гантөр нар ажиллаж байсан юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

МҮБХ-ны Цэцдийн зөвлөл дахин хуралдана   
Үзсэн: 444 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй