Шууд Chart

Доналд Трамп Америкийн Дээд шүүхийн шүүгчид Эми Кони Барреттийг нэр дэвшүүлнэ

2020-09-28 12:05:15

АНУ-ын дээд шүүхэд  30 орчим жилийн турш ажилласан либерал шүүгч Рут Бейдер Гинзбург таалал төгсөөд удаагүй байгаа. Тэгвэл түүний хашиж байсан АНУ-ын Дээд шүүхийн шүүгчийн суудалд консерватив шүүгч Эми Кони Барреттийн нэрийг дэвшүүлж буйгаа Цагаан ордны тэргүүн Дональд Трамп мэдэгдсэн байна.

Өдгөө 48 настай Барретт нь Католик шүтлэгтэй бөгөөд долоон хүүхдийн эх юм. Тэрээр сенатын гишүүдийн санал хураалтаар дэмжигдсэн тохиолдолд Америкийн дээд шүүх дэх консерватив олонхийн байр суурь улам бүр бэхжинэ.

Өөрөөр хэлбэл, Дээд шүүх дэх Бүгд Найрамдах намаас  сонгогдсон ерөнхийлөгчийн нэр дэвшүүлсэн гаргаж ирсэн шүүгчийн  тоо 6  болохоор байгаа бол Ардчилсан намыг төлөөлөх шүүгч 3 болон буурч, тэнцвэрт байдал алдагдахаар байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Доналд Трамп Америкийн Дээд шүүхийн шүүгчид Эми Кони Барреттийг нэр дэвшүүлнэ   
Үзсэн: 785 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй