Шууд Chart

АНУ-ын Ерөнхийлөгч гэргийн хамт коронавирусний халдвар авчээ

2020-10-02 14:02:27

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, тэргүүн хатагтай Меланиа Трамп нар коронавирус туссан болох нь батлагдсан тул түүнийг гэргийн хамт тусгаарлаад байна.

Доналд Трамп өөрийн твиттер хуудсаар жиргэж, энэ мэдээлэл үнэн болохыг баталсан байна. Тэрбээр жиргээндээ "Миний бие болон тэргүүн хатагтайн "Ковид-19" шинжилгээ эерэг гарлаа. Бид нэн даруй тусгаарлалтад орж, эмчилгээгээ эхлүүлэх болно. Бид ХАМТДАА энэхүү өвчнийг даван туулах болно" гэжээ.

Түүний ойрын туслах Хөүп Хиксээс коронавирусний халдвар илэрснээр түүнтэй хамт явсан АНУ-ын Ерөнхийлөгч болон тэргүүн хатагтайгаас шинжилгээ авсан нь ийнхүү эерэг гарчээ.
 
Энэ нь түүний сонгуулийн өмнөх кампанит ажиллагаанд сөргөөр нөлөөлж, эрүүл мэндэд хамгийн ноцтой аюул занал учруулж байгааг орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна.

Доналд Трамп, Хөүп Хикс нар Цагаан ордонд...


АНУ-ын Ерөнхийлөгч гэргийн хамт коронавирусний халдвар авчээ  
Үзсэн: 1142 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй