Шууд Chart

Европын холбоо Беларусийн 40 гаруй албан тушаалтанд хориг тавихаар боллоо

2020-10-03 11:36:09

Европын Холбоо ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг будлиантуулсан, тайван жагсаалд оролцогчдыг хүчээр дарах оролдлого хийж байгаа зэрэг үндэслэлээр Беларусийн өндөр албан тушаалтнуудад хориг арга хэмжээ авахаар тохирлоо. Уг хоригт Беларусийн 40гаруй албан тушаалтныг хамруулах юм байна.

Европын холбооны гишүүн 27 орон бүгд 8 дугаар сарын 9нд болсон Беларусын ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Беларусын уг сонгуулиар одоогийн ерөнхийлөгч Александр Лукашенко ялж, түүний бүрэн эрхийг 6дахь удаагаа сунгахаар болсон юм. Гэвч Беларусийн ард түмэн сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөөгүй, өнөөдрийг хүртэл тэмцлээ үргэлжлүүлж байна. Европын холбооны орнууд ч Беларуст дахин сонгууль явуулах нь зүйтэй гэж үзэж, Беларусийн албан тушаалтнуудыг хоригт оруулахаар шийдвэрлэж байна.

Гэхдээ Европын холбоо Беларусийн асуудал дээр нэгдсэн тохироонд хүрэхэд Кипр улс эхлээд хориг тавьсан. Учир нь Киприйн Газар дундын тэнгисийн эрэгт маргаантай бүсэд эрчим хүчний олборлолт хийж байгаа Туркийн эсрэг арга хэмжээ авахыг Европын холбооны бусад гишүүн орнуудаас шаардсан байна. Европын холбоо асуудлыг хэдэн цаг хэлэлцсний эцэст уг асуудал дээр Кипр, Грекийг дэмжиж, Туркд далай тэнгисийн ёроолд өрөмдлөгийн ажлаа зогсоохгүй бол хориг тавина гэдгээ анхаарууллаа.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Европын холбоо Беларусийн 40 гаруй албан тушаалтанд хориг тавихаар боллоо  
Үзсэн: 871 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй