![](/uploads/202010/news/thumb/3647caefb68d925171857e4b1596ca1a_x3.jpg)
Сумын цолтой болон залуу бөхчүүдийн намрын нээлтийн 91 дэх удаагийн барилдаан Монгол Бөхийн өргөөнд болов.
Үүнд 512 бөх уран мэх, авхаалж самбаа сорин барилдсанаас Ховд аймгийн Булган сумын харьяат, сумын заан Ганбаатарын Ганхуяг түрүүлж, Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат, сумын заан Батхүүгийн Бат-Эрдэнэ үзүүрлэсэн юм.
Их шөвөгт Өвөрхангай аймгийн Сант сумын харьяат, сумын заан Дамдиннямын Бат-Эрдэнэ, Архангай аймгийн Хашаат сумын харьяат, сумын заан Сүхбаатарын Сүхбат нар шалгарав.
Барилдааны үеэр МҮБХ-ны дэд тэргүүн Ц.Магалжавын санаачлагаар уран барилдаант болон уран гараа дэвээт бөхийг шалгаруулсан бөгөөд уран барилдаант бөхийн шагналыг түрүү бөх Г.Ганхуягт гардуулсан бол уран гараа дэвээт бөхийн шагналыг Өмнөговь аймгийн Гурвантэс сумын харьяат, сумын заан Б.Баянсүхэд олгов.
Мөн УДЭТ-ын дарга Д.Цэрэнсамбуу түрүү, үзүүрт шалгарсан хоёр бөхийг саяхан нээлтээ хийсэн дэлхийн сонгодог “Анна Каренина” жүжгийн хос урилгаар шагнаж урамшууллаа.
Намрын нээлтийн барилдаанд сумын заан Г.Ганхуяг түрүүллээ | ||
Үзсэн: 1168 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.