Шууд Chart

Беларусьт эсэргүүцлийн жагсаалд оролцсон 207 хүнийг саатуулан хорьжээ

2020-10-06 10:57:09

Беларусийн хүний  эрхийг хамгаалагчдын мэдээлж байгаагаар ням гарагт тус улсад  болсон эсэргүүцлийн жагсаалд оролцогчдоос 207 хүнийг хууль  цагдаагийнхан саатуулан  хорьжээ.

Хүний эрхийг хамгаалагч "Весна"  төвийнхөн цагдаа нарт баривчлагдсан хүмүүсийн нэрсийн жагсаалтыг өөрийн сайтдаа байнга шинэчилж оруулж  байгаа аж. Мөн нийслэл Минск  төдийгүй Брест Гродно, Солигорск, Бобруйск   зэрэг хотуудад  ч хууль сахиулагчид  жагсагчдыг баривчилсан байна.

Тэдний дунд сөрөг хүчний зөвлөлдөх зөвлөлийн гишүүн Ольга  Шпарага, хэвлэл мэдээллийн  16  ажилтан  багтаж байгаа бөгөөд хууль сахиулагчид өнгөрсөн амралтын өдрөөр Минскт болсон жагсаалд оролцогчдын эсрэг усан буу ашигласан тухай мэдээлжээ.

Ийнхүү Беларусьт Ерөнхийлөгчийн сонгууль болсноос хойш 8 дахь 7 хоногтоо эсэргүүцлийн жагсаал өрнөж байгаа ч Ерөнхийлөгч Лукашенко сөрөг хүчнийхний шаардлагуудыг  хүлээн  авахыг хүсэхгүй л  байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Беларусьт эсэргүүцлийн жагсаалд оролцсон 207 хүнийг саатуулан хорьжээ  
Үзсэн: 751 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй