Шууд Chart

Ц.Энхжаргал гавьяат нэрэмжит тэмцээнээрээ зодог тайлна

2020-10-07 09:05:30

“Будапешт-2005” ДАШТ-ий хүрэл, 2006 оны оюутны ДАШТ-ий алт, “Бусан-2002”, “Доха-2006” Азийн наадмын хүрэл, Азийн АШТ-ий хошой алт, гурван мөнгө, хошой хүрэл, Азийн цомын мөнгө, Иван Ярыгин, Бакугийн “Алтан Гранпри”, ОХУ-ын Цомын нээлттэй тэмцээний хүрэл, Дан Колов, Яшар Догу, Румыний ОУТ-ий алт, “Mongolia Open” ОУТ-ий хошой алт, нэг мөнгөн медальт, Монгол Улсын 10 удаагийн аварга, гавьяат тамирчин Цогтбазарын Энхжаргалын нэрэмжит насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн цомын тэмцээн энэ сарын 19-20-нд Спортын төв ордны “А” зааланд болно.

Чөлөөт бөхийн ДАШТ-ий анхны эмэгтэй медальт, анхны эмэгтэй гавьяат тамирчин Ц.Энхжаргал энэхүү тэмцээнээрээ зодог тайлах ёслолоо хийх бөгөөд 10 жингийн ангиллаар зохион байгуулагдана.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Ц.Энхжаргал гавьяат нэрэмжит тэмцээнээрээ зодог тайлна  
Үзсэн: 1383 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй