АНУ цар тахлын хамгийн том голомт хэвээр байна. Тус улсад халдвар авсан хүний нийт тоо 7.4 саяыг давсан юм. Энэ вирус Америкийн 210 мянга гаруй хүний аминд хүрээд байна. Үүнээс гадна ерөнхийлөгч Доналд Трамп, тэргүүнтэй хатагтай нар "COVID-19"-ээр өвчилсөн үйл явдал олон улсын анхаарлыг ихээхэн татаж байна.
Тэгвэл өнгөрсөн амралтын өдрүүдийг эмнэлэгт өнгөрүүлсэн Доналд Трамп даваа гарагт эмнэлгээс гарч, Цагаан ордонд эргэн иржээ. Тэрбээр ард иргэддээ хандан “COVID-19”-ээс айхгүй байхыг уриалсан байна.
:strip_exif(true):strip_icc(true):no_upscale(true):quality(65)/cloudfront-us-east-1.images.arcpublishing.com/gmg/NCME25JAH5GVZC6ZKK3RPTHQ2I.jpg)
Тэрбээр, "Би коронавирусний талаар их зүйл мэдэж авлаа. Нэг зүйл маш тодорхой байгаа. “COVID-19”–т битгий дарлуул. Энэ вирусээс битгий ай. Бид цар тахлыг ялан дийлэх болно. Бидэнд хамгийн сайн эмнэлгийн тоног, төхөөрөмж байна. Саяхан шинээр гарган авсан шилдэг, эм бэлдмэлүүд ч манай улсад байна." хэмээн хэлсэн байна.
Одоогоос 4 хоногийн өмнө л “COVID-19”-ын халдвартай болохоо зарлаж байсан Доналд Трамп ийм хурдан хугацаанд эмнэлгээс гарч байгаа нь бас нэгэн анхаарал татсан үйл явдал боллоо. Түүнийг эмчлэхэд вирусний эсрэг эм бэлдмэлийг ашигласнаас гадна бусад эмчилгээний арга барилыг хослуулсан мэдээлэл гарч байгаа.
Тэрбээр биеийнх нь байдал эрс сайжирсан, 20 жилийн өмнөхөөс ч илүү эрч хүчтэй байгаа тухайгаа хэлсэн бол эмч нар Трампын биенээс “COVID-19” бүрэн гүйцэт арилаагүй байгааг хэлжээ.
Энэ хооронд цагаан ордны тэргүүн хүчирхэг, эрүүл удирдагч болж харагдахыг хичээж байна гэсэн шүүмжлэл ч өрнөж байна. Доналд Трамп цагаан ордонд эргэн ирээд удаагүй хэвлэлийнхний өмнө амны хаалтаа авч зураг авахуулсан нь мөн л янз бүрийн шүүмжлэлийг дагууллаа. Вашингтоны тэргүүн коронавирусний эсрэг вакцин бэлэн болох цаг мөч хаяанд ирээд байгааг дуулгасан юм. Ямартай ч АНУ-д ерөнхийлөгчийн сонгууль сар хүрэхгүй хугацааны дараа явагдана.
| Дональд Трамп эмнэлгээс гарлаа | ||
| Үзсэн: 523 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.