Дэлхийн худалдааны байгууллага цар тахлын улмаас 2020 онд дэлхийн нийт худалдаа 9,2 хувиар буурах урьдчилсан таамаг гаргажээ. Урьдчилсан таамгаар энэ онд Европын худалдаа 11,7 хувиар, Ази тивийнх 4,5 хувиар, Хойд Америк 14,7 хувиар тус тус буурах төлөвтэй байна.
Дэлхийн худалдааны байгууллага дэлхийн улс орнуудын эдийн засаг, бизнесийн салбараа сэргээж байгаа үйл явцад үндэслэн энэ таамгийг гаргасан юм байна. Хэрвээ "COVID-19" цар тахлын дэгдэлт улам давлагаалаад байвал олон улсын худалдаа, эдийн засгийн байдалд сөргөөр нөлөөлж, худалдааны эргэлт улам буурна гэдгийг анхааруулжээ.
Нөгөө талаар цар тахлын дараах дэлхийн эдийн засагт тулгарч байгаа нэг том эрсдэл нь татварын аргаар зах зээлээ хамгаалах явдал болно гэдгийг Дэлхийн худалдааны байгууллагын дэд захирал онцоллоо. Өөрөөр хэлбэл импортын татварыг нэмэгдүүлэх замаар дотоод зах зээлээ дэмжиж байгаа улс орнуудын эсрэг олон улсын хамтын ажиллагааг идэвхжүүлэх нь чухал гэж үзэж байна.
| ДХБ: 2020 онд дэлхийн худалдаа 9,2 хувиар буурах төлөвтэй байна | ||
| Үзсэн: 543 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.