![](/uploads/202010/news/thumb/67fc6af4cf29a0c4951053d94b88776d_x3.jpg)
"Софи-2001”, “Тегеран-2002” ДАШТ-ий хошой мөнгө, 2002 оны Дэлхийн цомын хүрэл, “Бангкок-1998” Азийн наадмын мөнгө, “Бусан-2002” Азийн наадмын алтан медальт, “Тегеран-1997” Азийн АШТ, “Бусан-1997” Зүүн Азийн наадмын аварга, Олон улсын “А” зэрэглэлийн тэмцээний 10, “Монгол говь” ОУТ-ий тав, Монгол Улсын долоон удаагийн аварга, МЧБХ-ны шигшээ багийн зөвлөх дасгалжуулагч, Монгол Улсын гавьяат тамирчин Оюунбилэгийн Пүрэвбаатарын нэрэмжит эрэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн цомын тэмцээн аравдугаар сарын 16-18-нд Спортын төв ордны “А” зааланд болно.
2009 оноос хойш тасралтгүй болсон энэхүү тэмцээн өмнө залуучуудын хөнгөн жингийн ангиллаар болдог байсан бол энэ удаа олимп, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тамирчдаа бэлтгэх үүднээс насанд хүрэгчдийн 10 жингээр ангиллаар зохион байгуулагдана.
Монгол Улсын гавьяат тамирчин О.Пүрэвбаатарын нэрэмжит тэмцээн болно | ||
Үзсэн: 707 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.