Шууд Chart

“Их 20”-ийн орнууд хамтын хүчээр аялал жуулчлалын салбарыг дэмжинэ

2020-10-08 13:50:57

Дэлхий дахины хэмжээнд шинэ коронавирусний халдвар тархаж эхэлснээс хойш 10 сар орчмын хугацаа өнгөрөөд байна. Цар тахлын улмаас хамгийн их хохирол амсаад байгаа салбараар аялал жуулчлал нэрлэгдэж байгаа юм. Тэгвэл “Их 20”-ийн орнуудын аялал жуулчлалын сайд нар уулзалт хийж, аялал жуулчлалыг "хөл дээр" нь босгохын төлөө хамтран ажиллахаар тохиролцоод байна.

“Их 20”-ийн орнуудын аялал жуулчлалын сайд нарын яаралтай видео хурал лхагва гарагт боллоо. Хуралд оролцогчид аялал жуулчлалын салбарын үйл ажиллагааг сэргээхэд олон улсын хэмжээнд төдийгүй улс орнууд тус бүртээ ямар арга хэмжээг авах боломжтой талаар хэлэлцсэн байна.

“Их 20”-ийн Аялал жуулчлалын сайд нар хөл хориог сулруулж, аяллын хоригийг цуцлах талаар боломжит арга хэмжээг авахаар тохирчээ. Мөн “Их 20”-ийн гишүүн орнууд цар тахлын үед жуулчлалыг дэмжих туршлага, мэдлэгээ харилцан солилцохоор болсон байна.

Аялагчдын айдас болгоомжлолыг бууруулж, тэдний итгэлийг сэргээх нь мөн чухал гэж үзэж байна. Энэ талаар ч хамтран ажиллахаар болсон байна. “Их 20”-ийн орнууд цар тахлын үед үйл ажиллагаа үргэлжлүүлэхийг хичээж буй аяллын компаниудыг дэмжиж, бичил болон дунд зэрэглэлийн аяллын операторуудад зориулсан цахим орчныг боловсронгуй болгох асуудал дээр санал нэгджээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Их 20”-ийн орнууд хамтын хүчээр аялал жуулчлалын салбарыг дэмжинэ   
Үзсэн: 617 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй