Шведийн Шинжлэх ухааны академи энэ жилийн Химийн салбарын Нобелийн эздийн нэрсийг лхагва гарагт зарласан байна. Францын профессор Эммануэль Шарпантье болон Америкийн биохимич Женнифер Дудна нар гене засварлах, хайчлах “CRISPR” гэх техникийг нээж, хөгжүүлсэн юм.
Тэд Нобелийн шагналыг дагалдан ирдэг 10 сая крон буюу 1 сая гаруй ам.долларыг хуваах авах аж. Нобелийн хорооноос дээрх эрдэмтдийн санаачилсан арга барилын тусламжтайгаар бид аливаа амьтан, ургамал төдийгүй микро организмын ДНХ-ийг өөрчлөх боломж нээгдсэн гэдгийг онцолжээ.
Шинжлэх ухаанд хувьслыг авчирсан технологийн ачаар хавдрыг эмчлэх шинэ төрлийн эмчилгээг гаргаад байгаа юм. Цаашид удамшлын өвчнийг эдгэх боломж бүрдэнэ гэж Нобелийн хороо сайшаан магтжээ.
| Химийн салбарын Нобелийн эзэд тодорлоо | ||
| Үзсэн: 715 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.