Шууд Chart

Ханхүү Уильям байгаль орчныг хамгаалагчдад зориулсан шагнал олгохоо зарлалаа

2020-10-09 09:22:11

Британийн  ханхүү  Уильям  байгаль орчныг хамгаалах салбарын  Нобелийн шагнал  олгохоо  зарлаад  байна.

50 сая фунтийн сантай  тус  шагналыг  уур  амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэгчдэд олгохоо мэдэгдэж байна. Кембрижийн гүн  Британийн  нэрт  хөтлөгч  Дэвид  Аттенборогийн хамтаар байгаль орчныг сэргээх асуудлыг хэлэлцсэнийхээ дараа  ийм  шагнал  олгодог   болох шийдвэрээ  зарласан  байна.

Байгаль  орчныг хамгаалах  чиглэлээр ийм нэр хүндтэй шагнал олгодог болсноор байгаль дэлхийгээ хамгаалж, сэргийлэх  их  өрсөлдөөнийг  бий  болгоно гэж найдаж байгаагаа тэрээр илэрхийлсэн  байна.

Энэ  шагналыг  ирэх  10 жилийн  туршид  жил бүр 5  хүнд   олгох юм байна. Үүний үр  дүнд  2030 он гэхэд байгаль  экологийн хамгийн ноцтой  50  асуудлыг шийдвэрлэх гарц гаргалгаатай  болж  чадна гэж найдаж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ханхүү Уильям байгаль орчныг хамгаалагчдад зориулсан шагнал олгохоо зарлалаа  
Үзсэн: 554 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй