Шууд Chart

Грекэд парламентад суудалтай байсан намыг гэмт бүлэглэл хэмээн буруутгалаа

2020-10-09 10:15:01

Грекэд  парламентад  суудалтай байсан улс төрийг  анх удаагаа гэмт бүлэглэл  хэмээн шүүхээс  зарласан  байна. "Алтан үүр" хэмээх хэт барууны намтай холбоотой шүүх хуралдаан 2015 оноос  үргэлжилж  байгаа юм. Тухайн үед фашизмыг эсэргүүцэгч  хөгжимчин Павлос Фиссасагийн амь насанд халдсан хэрэг гарсны дараа  тус намын  удирдагчдыг  шүүх  хурал  эхэлсэн юм.

Афин  хотын апелляцийн шүүхийн гадна цугласан олон тус намыг гэмт бүлэглэл хэмээн үзсэн шийдвэрийг талархан хүлээн  авч байгаагаа илэрхийлцгээж байлаа. Тус улсын Ерөнхий сайд Кириакос Мицотакс энэ шийдвэрийг нацистуудыг парламентаас хөөн  зайлуулсан ардчиллын ялалт хэмээн тодорхойлж  байгаагаа илэрхийлсэн  байна. Hөгжимчний эцэг Такис Фиссас  шүүхийн  шийдвэрийг  сонсоод талархаж буйгаа илэрхийлсэн ч   гэмт этгээдүүдэд  хуулийн дагуу  хариуцлага тооцно гэж  хүлээж  найдаж байгаагаа  мэдэгдсэн  байна.

Фашизмыг эсэргүүцэгч хөгжимчний  аминд халдсан хэрэгт "Алтан үүр" намын  гишүүн Иоргос Рупакиасийг  буруутгасан юм. Мөн тус намын удирдагчдыг шууд бусаар буруутай  хэмээн үзэж байгаа юм. Шүүхийн гадна  болсон  фашизмыг эсэргүүцэгчдийн  жагсаалд зүүний намуудын төлөөлөл  болсон 20 гаруй мянган хүн оролцсон  байна. мөн  тэдэнтэй үйлдвэрчний эвлэлийнхэн,  энгийн иргэд ч  нэгдсэн  байлаа.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Грекэд парламентад суудалтай байсан намыг гэмт бүлэглэл хэмээн буруутгалаа  
Үзсэн: 471 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй