Японы цаг уурын албаныхны мэдээлж буйгаар энэ сарын 9-11-ний өдрүүдэд далайн хар салхи “Чан-хом” тус улсад ойртон, баруун болон зүүн бүс нутгаар хүчтэй аадар бороо орох төлөвтэй байна гэж мэдэгдлээ.
Тус хар салхи нь өнөө өглөөний байдлаар Японы өмнөд хэсгийн далайд Кочи мужаас 270 км-ийн зайтай баруун хойд зүгийг чиглэн 10 км цагийн хурдтай наашилж буй юм байна. Дээрх хар салхи нь 965 гектопаскальийн атмосферийн даралттай, гол төвдөө 126 км цагийн салхины дээд хурдтай байгаа юм байна.
Шикоку бүс нутгийн Кочи хавийн далайн давлагаа 8.8 метрт хүрэх төлөвтэй байна. Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар Шизуока мужид 48 цагийн хугацаанд 700 миллиметр хур тунадас орох бол Токио хотод 48 цагийн хугацаанд 300 миллиметр хур тунадас орох төлөвтэй байна.
Далайн хар салхи нь аравдугаар сарын 10-ны бямба гарагт Японы баруун хэсэгт хүрч, тус өдрийн оройноос 11-ний ням гараг руу шилжин Японы зүүн хэсгээр дайрахаар байгаа тул хүчтэй салхи, далайн өндөр давлагаа, хөрсний гулгалт, нам дор газар усанд автах болон голын ай сав газрууд эргээсээ халих эрсдэлтэй байгаа тул Шикоку, Кансай, Токай, Канто бүс нутагт оршин сууж буй иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
| Далайн хар салхи Японд ойртон ирж байна | ||
| Үзсэн: 1476 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.