Шууд Chart

АНУ-ын дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн халз мэтгэлцээн боллоо

2020-10-09 10:32:04

АНУ-ын Юта  мужийн хотод Бүгд найрамдах нам, Ардчилсан намаас   Дэд ерөнхийлөгчид  нэр дэвшигчдийн мэтгэлцээн боллоо. Майк  ПенсКамала  Харрис нарын мэтгэлцээний  үеэр  хөндөгдсөн гол сэдэв нь "COVID-19"-ийн цар  тахал,  түүний эсрэг  хийж  буй тэмцэл, эдийн засаг,  татварын  асуудал, АНУ,  БНХАУ ын  худалдааны дайн, уур амьсгалын өөрчлөлт, ОХУ,   шүүхийн  системтэй  холбоотой  байлаа. Ирэх  11 дүгээр сард  болох  Ерөнхийлөгчид  нэр дэвшин өрсөлдөж  байгаа  Дональд ТрампЖо  Байден нар дэд  Ерөнхийлөгчид нэр дэвшигчдээ халз  мэтгэлцээнд  өрсөлдөгчөөсөө илүү байсан хэмээн  үнэлж байгаа илэрхийлцгээсэн  байна.

Харин  Си эн  эн телекомпанийн захиалгаар  Эс эс Ар Эс  албанаас  явуулсан санал  асуулгад  оролцогчдын 59  хувь нь Ардчилсан намаас дэд  Ерөнхийлөгчид нэр дэвшигч  Камала Харрист  ялалт  өгч байгаагаа илэрхийлсэн   байна.   гэхдээ  санал  асуулгад  оролцогчдын 65 хувь нь Бүгд найрамдах намаас дэд Ерөнхийлөгчид  нэр дэвшигч Пенсийг төрийн  өндөр  алба хашихуйц  мэргэшсэн  улс  төрч  хэмээн  үнэлснээ  илэрхийлсэн  байна. Халз мэтгэлцээнийг зохион байгуулахдаа шинэ коронавирусний халдвараас  сэргийлэн хүн  хоорондын  зайг  барьж,  шилэн  хаалт   хүртэл  хийсэн  байлаа.   мэдээж  мэтгэлцээний   эхний сэдэв нь "COVID-19"-ийн  цар  тахалтай  холбоотой  байлаа.

Мэтгэлцээний үеэр Ардчилсан намын нэр дэвшигч Камала  Харрис,  "Америкийн ард  түмэн Ерөнхийлөгчийн   захиргааныхны  түүхэн   асар  том алдааны гэрч  боллоо.  205  мянган хүн  хэдхэн  сарын дотор  нас барсан нь үүний  баримт.  Долоон сая гаруй хүн энэ  вирусийн  халдвар авчхаад  байна. Нэгдүгээр сарын 28-нд  Ерөнхийлөгч, дэд  Ерөнхийлөгч  нар  энэ  цар  тахлын тухай  мэдээллийг  авсан.  Юу  болоод  байгааг  тэд  мэдсэн ч  бидэнд  мэдээлээгүй.   Эрт  мэдэж арга хэмжээ авч бэлтгэх боломжтой байсан ч тэд энэ  бүхнийг биднээс нуусан." гэсэн байна.

Мөн  Бүгд найрамдах намын нэр дэвшигч  Майк  Пенс, "Бодит   байдал  гэвэл   Байдений   төлөвлөгөө  Трамп  Ерөнхийлөгч болон манай  зорилтот бүлгийнхний   боловсруулж  хэрэгжүүлж  байгаатай   яг  ижилхэн  байна  билээ.   Үнэнийг  хэлэхэд   тэдний "COVID-19"-ийн шинжилгээг эрчимжүүлэх,   вакцин гаргах  авах гээд   халдварт вирустэй  тэмцэх  төлөвлөгөөг нь хараад  Байдений  сайн мэддэг  хуулбарын нэг л байна гэж   бодсон шүү." хэмээн ярьжээ.

Ийнхүү "COVID-19"-ийн  эсрэг хийж  буй  тэмцлээс авахуулаад   татвар,  уур  амьсгалын өөрчлөлт, худалдааны дайн  зэрэг  сэдвүүд  хөндөгдөхөд    Ардчилсан намын нэр дэвшигч  Камала  Харрис  ерөнхийлөгчийн  засаг  захиргааны  бодлого  үйл  ажиллагааг  шүүмжилж, давшилсан  харин  Бүгд найрамдах намын нэр дэвшигч  Майк  Пенс хамгаалж  бататгасан   байр  сууриа илэрхийлж  байлаа.   Гэхдээ   орон нутгийн ажиглагчид    дэд  Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн энэ мэтгэлцээн  харьцангуй тайван,  хүндэтгэлтэй  уур амьсгалд   болж   өнгөрлөө хэмээн  дүгнэцгээж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-ын дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн халз мэтгэлцээн боллоо  
Үзсэн: 622 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй