![](/uploads/202010/news/thumb/dc556b6bf42382864428086b7361f820_x3.jpg)
Монголын жүдо бөхийн холбоо, уул уурхайн "Наран мандал энтерпрайзес” ХХК-тай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.
МҮОХ-нд болсон гэрээ байгуулах ёслолд Монголын жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Ууганбаатар, "Наран мандал энтерпрайзес” ХХК-ийн гүйцэтгэх захирал Майкл Фишер нар оролцсон юм.
Тус компани нь Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутагт Цагаан овоо, Улаан толгой хэмээх орд газар үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Баянхонгор аймгийн жүдочдыг дэмжих, олимп, дэлхийн аваргад амжилттай оролцох нөхцлийг бүрдүүлэх зорилготой Монголын жүдо бөхийн холбоотой хамтран ажиллахаар болсон гэдгээ дуулгасан юм.
Энэ үеэр Баянхонгор аймгийн Өлзийт сумын уугуул ДАШТ-ий хүрэл, Азийн наадмын мөнгөн медальт, Тивийн аваргын хошой медальта МУГТ Г.Одбаяр, Хүрээ марал сумын уугуул Азийн аварга ОУХМ Ц.Цогтбаатар нар гэрээнд гарын үсэг зурах арга хэмжээнд оролцсон байна. Манай хоёр жүдоч Токиогийн олимпод хувь, багийн төрөлд хоёулаа оролцох юм.
Гэрээ ёсоор 2021 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдөр хүртэл хоёр тамирчинд тэтгэлэг олгохоос гадна Баянхонгор аймгийн жүдочдын тэмцээн уралдаанд оролцох, бэлтгэл хийхэд тогтмол туслалцаа үзүүлэхээр болжээ.
Мөн Монголын жүдо бөхийн холбоотой 20 сая төгрөгийн хамтран ажиллах гэрээ байгуулжээ.
"Наран мандал энтерпрайзес” ХХК-тай хамтран ажиллана | ||
Үзсэн: 1075 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.