Шведийн академиас өчигдөр 2020 оны утга зохиолын шагналын эзнийг зарлалаа. Нобелийн шагналын түүхэнд нийт 116 зохиолч , яруу найрагч энэ хүндэт шагналын эзэн болсон байна.
Харин 117 дахь шагналын эзнээр буюу 2020 оны Нобелийн утга зохиолын шагналын эзнээр Америкийн зохиолч, яруу найрагч Луиз Глюкийг тодруулжээ. Нобелийн хорооноос Дахин давтагдашгүй тансаг яруу дуу хоолойгоороо хурц хатуу гоо оршихуйг бүхэл ертөнцийнх болгон хувиргаж чаддагийг нь үнэлж Луиз Глюкийг энэ оны утга зохиолын шагналын эзнээр тодруулж байгаагаа зарласан юм.
Америкийн зохиолч яруу найрагч Луиз Глюк нь 1943 онд төрсөн. Өдгөө 77 настай тэрбээр Австри Унгараас гаралтай еврей гэр бүлд төрсөн. Америкийн урлаг, утга зохиолын академийн гишүүн, Америкийн яруу найрагчдын академийн канцлер. Пулитцеровын шагналт, Америкийн шилдэг яруу найрагч юм. 1901 оноос хойш 112 удаа Нобелийн утга зохиолын шагналыг олгосон бол 1914, 1918, 1935 болон 1940-43 онуудад Нобелийн академиас утга зохиолын шагналын эздийг тодруулж чадаагүй байна.
Мөн 2018-ны шагналын эзнийг 2019 оныхтой хамтатган зарлаж байсан юм. Энэ шагналыг олгох дүрэмд “Уран зохиол төдийгүй хэв маяг, хэлбэрийн хувьд уран зохиолтой дүйцэхүйц үнэ цэнэтэй бүтээлд олгоно” хэмээн заасан байдаг юм.
| Нобелийн утга зохиолын шагналын эзэн тодорлоо | ||
| Үзсэн: 496 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.