Шууд Chart

Киргизэд болсон үймээний үеэр мянга гаруй хүн бэртжээ

2020-10-09 16:49:32

Киргизийн нийслэл  хотол  болсон  үймээний үеэр  мянга гаруй хүн  бэртэж гэмтсэн тухай  тус улсын эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээллээ. Өнгөрсөн 4-ний  өдөр болсон парламентын сонгуулийн  дүнг  хүлээн зөвшөөрөхийг  эсэргүүцэж  байгаагаа  илэрхийлэгчид болон  цагдаа нарын  хооронд гарсан  мөргөлдөөний  уршгаар  нийт  1002  хүн  гэмтэж  эмнэлэгт хандсанаас   204  хүнийг нь  хэвтүүлэн  эмчилж байгаагаа эрүүл мэндийн яамныхан мэдээлсэн  юм. 

Мөн  мөргөлдөөний уршгаар нэг хүн амиа алдсаныг баталсан байна. Сонгуулийн урьдчилсан дүнгээр  парламентад суудалтай болж  чадаагүй  намууд Бишкек  хотноо өнгөрсөн  мягмар гарагийн оройноос  жагсаал цуглаан хийж  эхэлсэн юм.

Тэд парламент, засгийн газар, Ерөнхийлөгчийн засаг захиргааны ордон  болон Ерөнхий прокурорын газар, хотын захиргааны  байруудыг  эзлэн  авсан  юм. Мөн хорих газруудаас ерөнхийлөгч  асан Алмазбек Атамбаев ерөнхий сайд асан  Сапар  Исаков нарын улс төрчдийг хүртэл сулласан  юм. Мөн тус улсын засгийн газрын хуралдаан болсон байна.

Одоогоор сайд  нарын танхим хуралдаанаа  хаана хийсэн нь тодорхойгүй байгаа ч төрийн бүх шатны байгууллагуудад  хүлээсэн үүргээ    хүндрэл  бэрхшээлийг үл  харгалзан  гүйцэтгэхийг үүрэг   болгосон тухай мэдээлэл ирж байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Киргизэд болсон үймээний үеэр мянга гаруй хүн бэртжээ   
Үзсэн: 497 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй