Дэлхийн худалдааны байгууллагын шинэ тэргүүнд нэр дэвшигчдийн тоо 8-аас 2 болж багасаад байна. Тэдний нэг нь Нигерийн сангийн сайд асан хатагтай Нгози Оконжо Ивеала бол нөгөөх нь БНСУ-ын худалдааны сайд хатагтай Ю Мен Хи юм. Тэднийг банк санхүүгийн салбартаа төдийгүй улс төр, олон улсын тавцанд ч туршлагатай хэмээн үнэлдэг.
Нгози Оконжо Ивеала нь Нигерийн сангийн сайдаар 2 ч удаа, гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан. Дэлхийн банканд олон жил ажиллаж удирдлагын багт захирал болтлоо дэвшиж байсан. Гадаад худалдааны асуудал эрхэлдэг байсан түүнийг Дэлхийн худалдааны байгууллагын тэргүүнээр сонговол анхны эмэгтэй төдийгүй анхны Африкийн төлөөлөл болох юм. Ю Мен Хи мөн олон улсын худалдаагаар мэргэшсэн нэгэн. Дэлхийн худалдааны байгууллагад үүсэн байгуулагдсан цагаас нь ажиллаж байгаа юм байна. Тэрээр АНУ, БНХАУ-ын худалдааны хэлэлцээнд оролцогчдын нэг юм. Дэлхийн худалдааны байгууллагын шинэ тэргүүнийг ирэх сарын эхний хагаст гишүүн орнуудын санал хураалтаар сонгох юм.
| Дэлхийн худалдааны байгууллагын тэргүүнд нэр дэвшигчдийн жагсаалтад хоёр эмэгтэйн нэр үлджээ | ||
| Үзсэн: 495 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.