АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас өрсөлдөж байгаа Дональд Трампын сонгуулийн штаб Ардчилсан намын нэр дэвшигч Жозеф Байдентэй хийх 2 дахь халз мэтгэлцээнээ ирэх 22-нд 3 дахийг нь 29-ны өдөр хийх саналыг хүлээн зөвшөөрсөн байна. Энэ тухай Трампын штабын удирдагч Билл Стипен мэдэгдсэн байна. Халз мэтгэлцээнийг зохион байгуулах хорооноос нэр дэвшигчдийн ээлжит мэтгэлцээнийг ирэх 15-нд цахим хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөж байгаа мэдэгдэж байсан юм. Гэвч Трамп Ерөнхийлөгчийн зүгээс нэг талыг барьсан шийдвэр гаргалаа оролцохгүй хэмээн мэдэгдсэнээр ийнхүү өөрчлөлт оруулахад хүрсэн юм.
Гэхдээ өнгөрсөн 7 хоногийн сүүлчээр Ковид-19-ийн халдвар авсан нь батлагдсан Ерөнхийлөгч Трамп маргаашаас сонгуулийн уулзалтандаа оролцохоор төлөвлөж байгаагаа мэдэгдэж байна. Тэрээр Флоридод болох сонгогчид, дэмжигчидтэйгээ хийх уулзалтад оролцохоо мэдээлжээ
| Дональд Трампын штаб ирэх 22-ны өдөр хоёр дахь мэтгэлцээнээ хийхийг зөвшөөрчээ | ||
| Үзсэн: 414 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.