Киргизийн Ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков Ерөнхий сайд болон сайд нарын танхимын гишүүдийг огцруулах зарлигт гарын үсэг зурсан байна. Үүний өмнө Киргизийн Ерөнхийлөгч улс орны нөхцөл байдал тогтворжсоны дараа албан тушаалаасаа огцроход бэлэн байгаагаа мэдэгдлээ.
Мөн тэрээр парламентын шинэ сонгууль зохион байгуулах шаардлагатай байгааг мэдэгдсэн байна. Киргизийн Ерөнхийлөгч телевизээр ард иргэддээ хандаж хийсэн мэдэгдэлдээ улс орны бүрэн бүтэн байдал ард түмний эв нэгдэл, нийгмийн амгалан тайван байдал албан тушаалаас нь илүү үнэ цэнтэйг онцлон тэмдэглэсэн байна.
Гэхдээ тэрээр шинэ засгийн газрыг томилоход төрийн тэргүүний төдийгүй парламентын тогтоол шаардлагатайг сануулж байсан юм. Тус улсад өнгөрсөн 4-ны өдөр болсон парламентын сонгуулийн дараа улс төрийн хямрал нүүрлэж сонгуулийн төв хороо санал хураалтын дүнг хүчингүй болгоход хүрсэн юм.
| Киргизийн Ерөнхийлөгч Жээнбеков сайд нарын танхимыг огцруулах зарлигт гарын үсгээ зурлаа | ||
| Үзсэн: 540 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.