Шууд Chart

Италийн засгийн газар иргэддээ амны хаалт зүүхийг үүрэг болголоо

2020-10-10 11:40:50

Италийн засгийн газар иргэддээ амны хаалт зүүхийг үүрэг болгосон байна. Тус улсад  шинэ коронавирусний халдварын тархалт буурахгүй байгаатай холбоотойгоор ийм шийдвэр гаргаад байна.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд тус улсад  Ковид-19-ийн халдварын 4458 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Түүнчлэн хоногт 22 хүн энэ вирусийн халдварын уршгаар нас  барсан байна. Нийт халдварын тохиолдол 338 мянгыг даваад  байгаа бол нас  баралт 36 мянга  83-т хүрсэн  байна. Хүн амын дунд халдвар ихээр тарж байгаа учир Итали даяар тэр дундаа гадаа гудамжинд явсан ч амны хаалт зүүхийг үүрэг болгожээ. Гэхдээ 6-аас доош настангуудад, архаг  хууч  өвчтэй хүмүүс, спортоор хичээллэж байгаа хүмүүс амны  хаалт зүүхгүй байж болох юм байна.   

Хэрэв амны хаалт зүүгээгүй бол 400-1000 еврогийн торгууль оноох юм байна. Италийн эрх баригчид халдвар ийнхүү их тархаж байгаа ч аль болох аж үйлдвэрийн газрууд, бизнесийн байгууллагуудын үйл ажиллагааг хаахгүйг хичээж  байгаа юм байна. Гэхдээ халдварын нөхцөл байдлаас шалтгаалан улаан бүс тогтоон хэсэгчилсэн арга хэмжээг авахаар төлөвлөж байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Италийн засгийн газар иргэддээ амны хаалт зүүхийг үүрэг болголоо  
Үзсэн: 794 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй