Шууд Chart

Улсан хотын орон сууц худалдааны барилгад гал гарчээ

2020-10-10 11:45:52

БНСУ-ын Улсан хотын орон сууц худалдааны 33 давхар барилгад гал гарсны уршгаар 88 хүн угаартаж эмнэлэгт хүргэгдсэн байна. Орон нутгийн гал түймэртэй тэмцэх албаны мэдээгээр гал өнгөрсөн шөнө 23 цагийн орчимд гарч эхэлжээ. Тухайн үед хүчтэй  салхитай байсан учир гал бүх барилгад хурдтай тархсан байна.

Гэхдээ барилгад байсан бүх хүнийг шуурхай нүүлгэн шилжүүлж чаджээ. Гал сөнөөгчид 2 цагийн дотор галыг хяналтандаа оруулсан ч хүчтэй салхинаас болж  бүрэн унтрааж чадаагүй байна. Урьдчилсан үзлэгээр гал дэлгүүр, орон сууцны зориулалт бүхий байрууд байдаг 12 давхраас эхэлж гарчээ. Гал гарсан шалтгааныг  тодруулахаар мэргэжилтнүүд  ажиллаж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Улсан хотын орон сууц худалдааны барилгад гал гарчээ   
Үзсэн: 1186 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй