Шууд Chart

“Бритиш Эйрвэйз” компанийн Боинг 747 онгоцууд сүүлийн нислэгээ хийжээ

2020-10-10 11:52:04

Агаарын тээврйин Бритиш Эйрвэйз компани ачаа, зорчигч тээврийн зориулалттай, хамгийн ихээр ашиглагддаг, эдийн засгийн хэмнэлттэй загвар болох Боинг 747 онгоцуудаа ашиглалтаас  хассан байна. Өчигдөр Хитроу нисэх онгоцны буудлаас Боинг 747 загварын 2 онгоц нь хамгийн сүүлчийн нислэгээ үйлдсэн байна.

Нэг онгоц Сайренсестер хотын ойролцоох нисэх буудал руу нөгөө нь Кардиффийн ойролцоох сүүлчийн зогсоол руугаа ниссэн  байна. Бритиш Эйрвэйзийнхэн Боинг 747 онгоцуудаа ашиглалтаас бүрэн гаргаж шинэ өндөр технологийн онгоцуудаар паркаа шинэчлэнэ гэдгээ өнгөрсөн онд зарлаж  байсан юм. Гэвч цар  тахлын нөлөөгөөр агаарын тээврийн эрэлт хэрэгцээ эрс  буурсан учир ийнхүү зай ихтэй ч хүнд даацын онгоцуудаа чөлөөлөхөөр болжээ. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Бритиш Эйрвэйз” компанийн Боинг 747 онгоцууд сүүлийн нислэгээ хийжээ   
Үзсэн: 1388 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй