Хятадын зураач Рен Ренфийн бүтээл Морь унасан 5 согтуу ханхүү нэртэй уран зураг 306.6 сая Хонконг долларт хүрч зарагдсан байна. 2 метрийн урттай 14-р зуунд эзэн хааны ордны зураач байсан Рен Ренфийн энэ зургийг өчигдөр дуудлага худалдаагаар ийнхүү борлуулсан байна. Ордны зураач Ренфийн уран бүтээлүүдийн ихэнх нь музейд хадгалагддаг байна. Харин түүний хамгийн хосгүй бүтээлүүдийн нэг ийнхүү арт зах зээлд гараад байна. Энд хааны ханхүү нарыг зарц бараа бологсдынх нь хамтаар дүрсэлсэн байдаг.
Ханхүү нарын нэг болох Ли Лунци нь сүүлд Сюань Цун эзэн хаан болж Тан эзэнт гүрний бусад төлөөллөөс хамгийн удаан хугацаагаар хаан ширээг эзэлсэн нэгэн хэмээн түүхэнд тэмдэглэгдсэн байдаг. Ренфийн энэхүү уран зураг эзэн хаадын цуглуулгад байдаг байсан учир хаадын олон тамгатай юм байна. Чин гүрний сүүлчийн эзэн хаан болох Пуи И 1922 онд тус бүтээлийг хаалттай хотоос авч гарсан гэгддэг. Урлагийн энэ хосгүй бүтээлийн үнэ 10-15 сая ам.долларт хүрнэ гэж тооцоолж байсан юм. 2016 онд энэ зургийг Бээжин Полигийн дуудлага худалдаагаар борлуулахад 44.3 сая ам.долларт хүрч байжээ.
| Хятадын хосгүй ховор зураг дуудлага худалдаанд 306.6 сая Хонконг долларт хүрч зарагдлаа | ||
| Үзсэн: 1321 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.