Шууд Chart

МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр “Москва” олимпын зөвлөлийн үйл ажиллагаатай танилцлаа

2020-10-12 10:17:30

МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр өнөөдөр Булган аймагт зочилж “Москва” олимпын зөвлөлийн үйл ажиллагаатай танилцаж, удирдлагуудтай уулзан олимпын зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар санал солилцов.

Уулзалтаар “Москва” олимпын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбилэг үйл ажиллагаагаа танилцуулан, цаашид удирдах зөвлөлийн гишүүдийг нэмэгдүүлэх, сургуулиудын олимпын танхимуудыг олноор бий болгохыг дурдаад, Спорт – Олимпизмийг өргөн хэмжээнд сурталчлан, хүүхэд залуусын эрүүл мэндийг дээшлүүлэхэд Биеийн тамир спортын газар – Боловсрол соёлын газар болон олон нийтийн байгууллагуудтай нягт хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа хэлэв.

Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр орон нутгуудад хүүхэд залуучуудын эрүүл мэндийг дээшлүүлэхэд спортоор хичээллэх нь хамгийн чухал байгааг онцлоод, спортын барилга байгууламжуудыг олноор бий болгосноор нийгэмд тулгамдаад байгаа чухал асуудлуудыг шийдэх боломжтой байгаагаа илэрхийлэн, МҮОХ, орон нутгийн байгууллагуудтай нягт хамтран ажиллахыг уриалж, хүүхэд, залуусын дунд Олимпизмийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, хүмүүжүүлэх гол ажил байгааг онцлов.

Нийтэлсэн: У.Баярсайхан

МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр “Москва” олимпын зөвлөлийн үйл ажиллагаатай танилцлаа   
Үзсэн: 679 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй