Шууд Chart

Өмнөд Солонгос БНАСАУ-ын шинэ зэвсгийн хариуд авах арга хэмжээг судлаж байна

2020-10-13 10:04:01

БНСУ-ын засгийн газар Умард Солонгос цэргийн парадын үеэр шинэ загварын тив алгасагч баллистик пуужин танилцуулсантай холбогдуулан, үүний эсрэг ямар хариу арга хэмжээ авах тухайгаа хэлэлцэж байна. Өчигдөр Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн тамгын газар уг асуудалтай холбогдуулан, Аюулгүйн зөвлөлийн шуурхай хуралдаан зарлан хуралдуулжээ.

Сөүл Пхеньяны шинэ зэвсгээс болгоомжилж, ирж болзошгүй аюулд бэлэн байх бэлтгэл хангах мөн уг зэвсэгт нарийвчилсан дүн шинжилгээ хийх талаар холбоотон АНУ-тай зөвлөлдөж байгаа юм байна. Умард Солонгос өнгөрсөн бямба гарагийн шөнө хийсэн Эрх баригч Хөдөлмөрийн намын 75жилийн ойн цэргийн парадын үеэр шинэ зэвсгүүд танилцуулсан юм.

Тухайлбал, Хвасон-15 тив алгасагч баллистик пуужин, шумбагч хөлөг болон газраас харвах зориулалттай Пукгуксон-4 хатуу түлштэй шинэ пуужингуудыг анх удаа танилцуулжээ. Шинэ баллистик пуужин нь АНУ-ын эх газарт цохилт өгөх чадалтай, алсын тусгалтай, анхны туршилтыг 2017онд хийж байсан юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Өмнөд Солонгос БНАСАУ-ын шинэ зэвсгийн хариуд авах арга хэмжээг судлаж байна   
Үзсэн: 581 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй