Шууд Chart

Твиттер Доналд Трампын дархлаатай холбоотой жиргээг идэвхгүй болгожээ

2020-10-13 10:30:16

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өөрийгөө коронавирусний эсрэг дархлаатай болсон тухайгаа твиттер хуудсаараа зарласан юм байна. Харин Твиттер компани Трамп ерөнхийлөгчийн энэ мэдэгдэл цар тахлын талаар үндэслэлгүй, худал мэдээлэл тараасан гэж үзээд, түүний жиргээг идэвхгүй горимд шилжүүлсэн байна.

АНУ-ын ерөнхийлөгч “Өчигдөр цагаан ордны эмч нараар бүрэн дүгнэлт гаргууллаа. Эмч нарын дүгнэлтээр би халдвар авахгүй, дархлаатай, мөн халдвар тараахгүй болсон гэсэн үг юм. Сонсоход тун таатай байна” гэж жиргэсэн юм байна. Харин Твиттер компани түүний жиргээний оронд цар тахлын талаар худал мэдээлэл тарааж, журам зөрчиж байгааг анхааруулсан тайлбар гаргажээ.

Гэхдээ хүссэн хүн нь уг жиргээг үзэх гэсэн нэмэлт товч дарж, уншихаар горимд шилжүүлсэн байна. Харин бусад хүмүүс цааш түгээх боломжгүй болгожээ. Цагаан ордон өнгөрсөн бямба гарагт Трамп ерөнхийлөгчийн эмчээс авсан дүгнэлтийг хэвлэлд ил болгожээ. Уг дүгнэлтэд ерөнхийлөгч бусдад халдвар тараах эрсдэл байхгүй гэж үзэж байгааг онцолсон юм байна.

Твиттер компани нь цар тахлын талаар худал мэдээлэл тараадаг байдалтай эрчимтэй тэмцэж, энэ хүрээндээ худал мэдээлэл тараасан жиргээг хориглох арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа юм. Мөн ерөнхийлөгч Трамп ням гарагт Фокс Ньюс мэдээллийн хөтөлбөрт утсаар ярилцлага өгөхдөө өөрийгөө дархлаатай болсон, бие нь маш сайн байгаа тухай мэдэгджээ. АНУ-ын ерөнхийлөгч өнгөрсөн 7 хоногт коронавирусний халдвар авч, эмнэлэгт гурав хоног эмчлүүлээд гарсан юм. Тэрбээр одоо сонгуулийн сурталчилгаандаа эргэн орохоо мэдэгдээд байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Твиттер Доналд Трампын дархлаатай холбоотой жиргээг идэвхгүй болгожээ   
Үзсэн: 1180 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй