Шууд Chart

Эдийн засгийн салбарын Нобелийн эзэд тодорлоо

2020-10-14 10:09:10

Шведийн Шинжлэх Ухааны Академи Эдийн засгийн Нобелийн шагналыг АНУ-ийн хоёр эрдэмтэнд хүртээх шийдвэрийг гаргаад байгаагаа даваа гарагт зарлалаа.

Тодруулбал, Стэнфордын их сургуулийн судлаач, эдийн засагч Пол Милгром, Роберт Уилсон нар дуудлага худалдааны онолыг илүү боловсронгуй болгож, дуудлага худалдаа явуулах шинэ форматыг зохиосон юм. Тэдний энэхүү онол нь худалдагч, худалдан авагч төдийгүй татварын төлөгчдийн аль алинд ашиг тусаа өгч байгааг Нобелийн хороон цохон тэмдэглэжээ. 

Тэдний зохисон математикийн нарийн загварчлал дээр тулгуурласан онолыг тоглоомын онол ч гэж мөн нэрийддэг байна. Ташрамд сонирхуулахад, Нобелийн шагналыг 1895 оноос Альфред Нобелийн гэрээслэлийн дагуу олгож эхэлсэн юм. Харин энэхүү шагналыг дагалдан ирдэг 10 сая швед  кроныг Шведийн Төв банкны санаачилгаар  1969 оноос олгох болжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Эдийн засгийн салбарын Нобелийн эзэд тодорлоо   
Үзсэн: 881 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй