Шууд Chart

Европын орнуудад “Ковид-19”-ийн халдварын тохиолдлын тоо нэмэгдсээр байна

2020-10-14 12:16:32

Европын зарим оронд коронавирусний халдварын тохиолдлын тоо  тасралтгүй нэмэгдсэн хэвээр байна. Франц улсад бямба гарагт л гэхэд 27 мянга гаруй халдварын тохиолдлын тоо нэмэж бүртгэгдсэн юм.  Тус улсын ерөнхий сайд зарим бүс нутагт хязгаарлалтыг улам бүр чангатгаж болзошгүйг анхааруулсан байна.

Тэгвэл Их Британид мөн л халдвар өндөр байна. 10 дугаар сарын 01-ны өдрөөс хойш Их Британид өдөрт 10 мянга гаруй халдварын тохиолдол тогтмол бүртгэгдэжээ.

Испани улсад өдөрт 10 мянга  гаруй халдварын тохиолдол бүртгэгдэж байна.  Испанийн нийслэл Мадрид хотод өнгөрсөн сард хөл хорио зарлагдсан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Европын орнуудад “Ковид-19”-ийн халдварын тохиолдлын тоо нэмэгдсээр байна  
Үзсэн: 652 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй