Шууд Chart

Монгол Улсын харцага О.Хангай ээлжит түрүүгээ хүртлээ

2020-10-19 10:50:48

“АПУ” ХК-ийн нэрэмжит “Богдхан хайрханы хишиг” улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн уламжлалт намрын нээлтийн барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдаж, Ховд аймгийн Буянт сумын харьяат, Монгол Улсын харцага О.Хангай ээлжит түрүүгээ хүртлээ.

Уг барилдаанд улсын гарьд Ө.Бат-Орших, улсын заан М.Бадарч, Б.Соронзонболд тэргүүтэн зодоглосноос Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат аймгийн арслан Э.Мөнхбаатар үзүүрлэв.

Их шөвөгт Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, улсын заан М.Бадарч, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат улсын харцага Б.Бат-Өлзий нар шалгарав.

Тэгвэл дунд шөвөгт Увс аймгийн Улаангом сумын харьяат, улсын гарьд Ө.Бат-Орших, Увс аймгийн Тэс сумын харьяат, улсын харцага Т.Баасанхүү, Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат, улсын харцага Д.Бат-Эрдэнэ, Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, улсын начин Ч.Хөхчирэнгэр нар үлдсэн юм.  

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монгол Улсын харцага О.Хангай ээлжит түрүүгээ хүртлээ  
Үзсэн: 1110 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй