Цар тахал аялал жуучлал, агаарын тээврийн салбарыг ихээхэн хямрааж байна. Мөн хөдөө аж ахуйн салбар ч цар тахлаас үүдэлтэйгээр олон асуудалтай тулгарч байгаа. Узбекистан улсад л гэхэд хөл хорионоос үүдэн тарвасын тариалангийн талбайд ажиллах хүн олдохгүй байгаа юм.
Хөл хорионоос үүдэн ажилчид тариалангийн бүс рүү нэвтэрч чадахгүй байна. Үүнээс үүдэн Узбекистаны амтат гуаны үйлдвэрлэл ажиллах хүчний хомстолтой тулгарч байна. Мөн хөл хорио суларсны дараагаар тарвасын борлуулалт тун тааруу байх төлөвтэй байгаа талаар орон нутгийн тариаланчид сэтгэл зовинон ярьж байгаа юм. Узбекистан улс амт, чанар сайтай тарвасаараа бүс нутагтаа ихээхэн алдартай юм. Тус улсад 160 төрлийн тарвасыг тариалдаг байна.
Узбекистан улс тарвасаа хил залгаа орнууд төдийгүй ОХУ руу экспортолдог, цаашид Европын орнуудаар худалдан авагчдынхаа тоог нэмэгдүүлэх зорилготой байгаа юм. Гэвч цар тахал Узбекистаны тарвасын гадаадын төдийгүй дотоодын зах зээл дахь борлуулалтыг удаашруулж байгаагаас гадна энэ салбарт ажиллах хүчний хомстол бий болжээ.
Ташрамд дуулгахад, Узбекистан улсад тарвасыг олон зууны тэртээгээс тариалж ирсэн гэдгийг түүхэн баримт, археологийн олдворууд баталдаг байна.
| Узбекистан улсын тарвасын үйлдвэрлэл хямралд ороод байна | ||
| Үзсэн: 1008 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.