Шууд Chart

ОХУ-д бага сургуулиуд хичээлээ танхимаар орж байна

2020-10-20 14:25:32

ОХУ-д сүүлийн үед коронавирусний халдварын тохиолдлын тоо нэмэгдэж байгаа. Гэвч тус улсын эрх баригчид бага сургуулиудын хичээлийг танхимаар оруулах шийдвэрийг гаргажээ.  

ОХУ-ын бага сургуулиуд даваа гарагаас эхэлж, хичээлээ танхимаар  орж байна. Харин 6-аас 11-р ангиудын хичээлийг 11-р сарын 02-ныг хүртэл цахимаар орох төлөвтэй байна. Бага сургуулиуд танхимаар хичээллэж  байгаатай холбоотойгоор багш, сурган хүмүүжүүлэгчдийг коронавирусээс хамгаалахад анхааран ажиллаж байгаагаа Москва хотын албаныхан хэлжээ.

Москва хотын 1502-р сургуулийн захирал Владимир Чудов хэвлэлд өгсөн ярилцлагадаа “хүндрэл бэрхшээл олон байгаа ч  сургуулиуд хичээлээ хэвийн үргэлжлүүлэх ёстой” гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна. Тэрээр зарим хүүхэд хичээлдээ явж эхэлсэндээ тун баяртай байгааг онцлон хэлжээ. Мөн  сурагчид ч гэсэн  гэртээ компьютер, телевизийн дэлгэц ширтэн суухын  оронд танхимаар хичээлээ заалгах тун сонирхолтой, хөгжилтэй байгаа талаар ярьсан байна.  

Энэ хооронд ОХУ-д цар тахлын хоёр дахь давлагаа эхлээд байна. Даваа гарагт тус улсад 16 мянга орчим халдварын тохиолдол бүртгэгджээ. Орост “ковид-19”-ын халдварын анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш өдөрт 16 мянга орчим хүнээс "ковид-19"илэрч  байсан удаа байхгүй. Одоогийн байдлаар тус улсад халдвар авсан хүний тоо 1.4 саяд хүрч, халдвар өндөртэй орнуудын жагсаалтын 4-т эрэмбэлэгдэж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ-д бага сургуулиуд хичээлээ танхимаар орж байна  
Үзсэн: 1163 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй