Перу улсад муурын дүрслэл бүхий 2000 жилийн настай геоглифийг олж илрүүлсэн байна. 37 метрийн өргөнтэй тус эртний дүрс нь алдарт Назка зураасан зургуудын нэгээхэн хэсэг болж байна. Перу улсын Соёлын яамнаас дээрх дүрс байгалийн элэгдэлд орж бүдгэрэн, бүр мөсөн алга болоход тун ойр байсан гэдгийг хэлжээ. Тус геоглиф дүрсийн хэв маяг, загвар дээр үндэслэн МЭӨ 100-200 оны хооронд бүтээгдсэн гэж таамаглажээ.

Лима хотоос өмнөд зүгт 250 мильд орших тэгш өндөрлөг олон зуун Назка зургаараа алдартай. Энэ бүс нутгаас өмнө нь шувуу, сармагчин, оцон шувуунаас эхлээд янз бүрийн хээний дүрслэлийг олж байсан юм. Эртний хүмүүс геоглиф буюу Назка зургийг бүтээхдээ чулууны өнгөн хэсэг, давхаргыг авч, тод хурц өнгө бүхий олон зуун чулуугаар томоохон дүрс, хээг бүтээдэг байжээ. Эдгээр дүрс, зургийг бүтээж байсны нарийн учрыг одоог хэр нь бүрэн тайлж чадаагүй юм.

| Перу: Муурыг дүрсэлсэн 2000 жилийн настай геоглифийг илрүүлжээ | ||
| Үзсэн: 833 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.