Шууд Chart

МҮБХ-ны удирдлагууд МҮОХ-ны Ерөнхийлөгчид хүндэтгэл үзүүллээ

2020-10-21 14:12:17

Монголын үндэсний бөхийн холбооноос Монгол Улсын заан Н.Түвшинбаярт Монголын үндэсний олимпын хорооны Ерөнхийлөгчөөр сонгогдсонд баяр хүргэж, хүндэтгэл үзүүллээ.

Түүнд МҮБХ-ны дэд тэргүүн, улсын заан Ц.Магалжав, гүйцэтгэх захирал, улсын гарди И.Доржсамбуу нар биечлэн гардуулсан байна.

Уулзалтын үеэр МҮОХ, МҮБХ-ны хамтын ажиллагааны талаар санал солилцохын зэрэгцээ МҮБХ-ноос допингийн асуудалд хатуу байр суурь барьж ажиллах, МҮОХ-ноос дэмжлэг үзүүлэх талаар талууд санал нэгдсэн байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

МҮБХ-ны удирдлагууд МҮОХ-ны Ерөнхийлөгчид хүндэтгэл үзүүллээ  
Үзсэн: 538 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй