Хонгконгийн агаарын тээврийн “Cathay pacific airways” компани нийт ажилтнуудынхаа 24 хувийг цомхтгохоор шийдвэрлэжээ. Энэ хүрээнд 8500 хүн түүний дотор Хонгконгод ажилладаг 5300 хүн ажилгүйчүүдийн эгнээнд шилжихээр болж байна.
Тус компани өнөөдрөөс эхлэн бүс нутгийн агаарын тээвэрлэгч Катэй Драгон группээс гараад байна. Бүтцийн энэ өөрчлөлтийг хийхэд тус компани 2,2 тэрбум Хонконг доллар буюу 283 сая ам.доллар зарцуулахаар байгаа аж. Мөн “Cathay pacific airways” 2021 оноос эхлэн удирдлагуудын цалин хөлсийг бууруулахаар төлөвлөжээ. Түүнчлэн ирэх онд цалин хөлс нэмэхгүй, бонус урамшуулал олгохгүй гэдгээ бүх ажилтнууддаа мэдэгдлээ.
Цар тахлаас болж нислэгүүд ихээр цуцлагдсанаас болж тус компани сар бүр шаардагддаг 1,5-2 тэрбум ам.долларын зардлаа 64,5 сая ам.доллар болгож бууруулахыг чармайж байгаа юм байна. Тус компанийн энэ оны эхний хагасын цэвэр алдагдал 9,9 тэрбум Хонгконг долларт хүрчээ.
| “Cathay pacific airways” компани нийт ажилтнуудынхаа 24 хувийг цомхотгоно | ||
| Үзсэн: 580 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.