Шууд Chart

ӨАБНУ-д дарс үйлдвэрлэлийн салбарт 18 мянган хүн цар тахлаас болж ажилгүй болжээ

2020-10-22 14:24:49

Өмнөд Африкийн бүгд найрамдах улсад цар тахалтай тэмцэх зорилгоор согтууруулах ундааны борлуулалтыг хориглосонтой холбоотойгоор энэ төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарын 18 мянган хүн ажилгүйчүүдийн эгнээнд шилжээд байна. Мэргэжилтнүүд цаашид ч ажилгүйчүүдийн тоо эрс нэмэгдэхээр байгааг анхааруулж байна. Өмнөд  Африк  дарсны үйлдвэрлэлээрээ  алдартай.

Гэвч цар тахлаас үүдэлтэй хорио цээрийн дэглэмээс болж энэ салбар ихээхэн хохирол амсаад байгаа бөгөөд  сэргэхэд асар  урт  хугацаа  шаардагдахаар байна.  Өмнөд  Африкийн засгийн газар  согтууруулах ундааны хэрэглээнээс болж хүчирхийлэл, зам  тээврийн осол ихээр гардаг. Тиймээс цар тахлын энэ үед   төр болон хувийн байгууллагуудын хүч анхаарлыг зөвхөн вирустэй тэмцэхэд төвлөрүүлэхийн тулд согтууруулах ундааны борлуулалтад хориг тавиад байгаа юм. Анх өнгөрсөн 3 дугаар сарын 27-ноос эхлэн 9 долоо хоногийн хугацаагаар согтууруулах  ундааны борлуулалтад хориг тавьсан. 

Мөн дарсны  экспортыг ч 5 долоо хоногоор хориглосон юм. Харин энэ хориг 7 дугаар сарын 1-нд  цуцлагдсан ч дахин 8 дугаар сарын 17-ноос хоригоо  сэргээсэн юм.  Өмнөд  Африкийн дарс үйлдвэрлэлийн  салбарт л гэхэд   290 гаруй  мянган хүн ажилладаг  аж. Харин эхний хоригийн нөлөөгөөр 18 мянган хүн ажилгүй  болсон  байна. Хоёр дахь хоригоос  болж  энэ  тоо улам ихээр нэмэгдэхийг урьдчилан  таамаглаж байна.

Мөн гол хэрэглэгчид болох жуулчдын тоо эрс  буурснаас болж дарс үйлдвэрлэгчдийн борлуулалт багасч давхар цохилт авч байна. Кейптаун дахь хамгийн их жуулчид  хүлээж авдаг  Грүүт  Константиа  л цар тахлаас болж  асар их хохирол амсч  байна.  Тус  фермд жилдээ  400 гаруй  мянган  жуулчин ирдэг байсан  бол   олон улсад хилээ хааснаас болж үйлчлүүлэгчээ  бараг бүрэн алджээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ӨАБНУ-д дарс үйлдвэрлэлийн салбарт 18 мянган хүн цар тахлаас болж ажилгүй болжээ   
Үзсэн: 973 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй