Шууд Chart

“Союз” сансрын хөлөг амжилттай газарджээ

2020-10-23 15:00:06

ОХУ-ын “Союз” сансрын хөлөг Казахстаны нутаг дэвсгэрт амжилттай газардаад байна. Тус хөлгөөр АНУ болон ОХУ-ын нийт гурван сансрын нисгэгч эх дэлхийдээ эргэн ирж байна. 

АНУ, ОХУ-ын сансрын нисгэгчийн суусан хөлөг пүрэв гарагт орон нутгийн цагаар өглөөний 7 цаг 54 минутад Казахстаны зүүн өмнөд зүгт орших Жезказган хотын ойролцоо газарджээ. Сансрын нисгэгчдийг эндээс Жезказган хот руу нисдэг тэргээр хүргэх юм. Үүний дараа сансрын нисгэгчид эх орон руугаа онгоцоор нисэх юм байна. 

Тус багт НАСА-гийн нэг, Оросын "Роскосмос" компанийн хоёр нисгэгч багтжээ. Тэд олон улсын сансрын станц дээр 6 сарын турш байрлан ажилласны дараа ийнхүү эх дэлхийдээ эргэн ирээд байна. Тэднийг сансрын капсулаас гаргах багийхнийг коронавирусний шинжилгээнд урьдчилан хамруулжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Союз” сансрын хөлөг амжилттай газарджээ  
Үзсэн: 2236 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй