![](/uploads/202010/news/thumb/da6801f63a1631ff312425a2fd560942_x3.jpg)
Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн 0208 дугаар ангийн тусгай салбар, "Хилчин" спорт хорооны ерөнхий дасгалжуулагч, Монгол Улсын өсөх идэр начин, дэд хурандаа Наранцэцэгийн Бүрэнбаатар өнөөдөр Монголын үндэсний олимпын хороогоор зочилж, удирдлагуудтай уулзаж, хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Н.Бүрэнбаатар нь 1998 онд анх Хилийн цэргийн 0253 ангийн бөхийн клубт хаярьяалагдаж, Хилчин тамирчин болсон бөгөөд "Хилчин" спорт хороонд шат шатны ажилуудыг хийж байжээ.
Тэрбээр Үндэсний бөхийн дасгалжуулагчаар олон жил амжилттай ажилласан бөгөөд түүнийг ажиллах хугацаанд Хилчин спорт хорооноос жил бүр улсын цолтнууд төрөн гарсаар байгаа билээ. Мөн тэрбээр чөлөөт бөхийн спортоор улсад 4 удаа түрүүлж, Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хошой хүрэл медальтан юм.
Н.Бүрэнбаатар "Олимпик хаус"-д зочлов | ||
Үзсэн: 1012 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.