Шууд Chart

Нийслэл хот байгуулагдсаны ойд зориулсан барилдаан маргааш болно

2020-10-28 12:02:19

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 381 жилийн ойн өдөрт зориулсан улс аймгийн алдар цолтой 256 бөхийн уламжлалт барилдаан маргааш Монгол бөхийн өргөөнд болно.

Үүнд зодоглох бөхчүүдийг 27, 28-ны 10:00-17:00 цагийн хооронд цахимаар бүртгэх аж.

Сонирхуулахад, өнгөрсөн жилийн барилдаанд Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, Монгол Улсын өсөх идэр начин Ч.Хөхчирэнгэр түрүүлж, Ховд аймгийн Буянт сумын харьяат, улсын харцага О.Хангай үзүүрлэж байв.

Харин их шөвөгт Увс аймгийн Ховд сумын харьяат, Монгол Улсын аварга Н.Батсуурь, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, улсын харцага Б.Бат-Өлзий нар шалгарсан юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Нийслэл хот байгуулагдсаны ойд зориулсан барилдаан маргааш болно  
Үзсэн: 1064 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй