Шууд Chart

Сэлэнгэ аймагт “Өртөөт марафон” боллоо

2020-10-28 12:28:45

Сэлэнгэ аймаг бүх төрлийн спортыг тэр дундаа бүх нийтийг хамарсан спортын төрлийг хөгжүүлэхийг үндсэн зорилгоо болгон ажиллаж байна.

Энэхүү үйл ажиллагааны үр дүнд өглөөний гимнастик, уулын алхалт, дугуйн спортын төрлүүдээр хичээллэгсдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж, энэ төрлийн спорт эрчимтэй хөгжиж байгаа аж. Эдгээрээс гадна нийтийн биеийн тамирын спортын нэг төрөл болох “Өртөөт марафон”-ы тэмцээнийг өнгөрсөн бямба гарагт зохион байгууллаа.
Тус аймгийн Алтанбулаг сумын нутаг дахь “Буур хээр”-ийн талд зохион байгуулсан энэхүү тэмцээнд оролцогч багууд өртөөчилсөн хэлбэрээр тодорхой зайг туулах байдлаар тус тэмцээнийг зохион байгууллаа.

Аймгийн хэмжээнд зохион байгуулсан эл тэмцээнд оролцогчид ахмад, залуучууд гэсэн насны ангиллаар хамрагджээ. Ахмадуудын дунд шаар хагалах, 2 км-ийн буухиа, шагай шүүрэх, спорт өрөлт зэрэг тэмцээн зохиосон байна. Харин залуучуудын дунд 10 км-ийн буухиа, гранат шидэлт, магазинд сум цэнэглэх, дугуйн үзүүлбэр зэрэг төрлөөр өрсөлджээ.

Ингээд тэмцээний дүн гарахад ахмадын багаас ХЦ-ийн 0243-р ангийн ахмад хилчид, залуучуудын багаас Сэлэнгэ аймгийн ОБГ-ын баг тамирчид тэргүүлсэн байна.

17 сумын 31 байгууллагын 160 гаруй тамирчин оролцсон энэхүү марафоны залуучуудын ангилал нь цэг хоорондоо 700 м-ийн зайтай 6 өртөөг дамжин нийт 4-9 км зайд спортын үзүүлбэрүүдээ үзүүлсэн бол ахмадуудыг ангилал нь цэг хоорондоо 500 м-ийн зайтай 4 өртөөг дамжин нийт 2.5 км замыг туулан өрсөлдөж хамгийн сүүлчийн хүний барианд орсон минутаар цагийг дуусгавар болгон тэмцээнийг шүүн явуулжээ.  

Нийтэлсэн: У.Баярсайхан

Сэлэнгэ аймагт “Өртөөт марафон” боллоо  
Үзсэн: 625 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй