Шууд Chart

Маршаллын арлуудад “Ковид-19”-ийн халдварын анхны тохиолдол бүртгэгдлээ

2020-10-30 11:34:59

Цар тахлын халдвар илрээгүй цөөн орнуудын нэгээр нэрлэгдэж байсан Маршаллын арлуудын Бүгд Найрамдах Улсад  анхны тохиолдол бүртгэгдээд байна. 

Тус улсад байрлах Америкийн цэргийн баазад ажиллахаар ирсэн хоёр хүний шинжилгээний хариу эерэг гарчээ. Халдвар тээгчдийг тусгаарлах арга хэмжээг яаралтай авчээ.

Маршаллын арлууд нь цар тахлын халдвараас сэргийлэх үүднээс өнгөрсөн 3 дугаар сард хилээ хаасан боловч 6 дугаар сараас хилийн хоригоо сулруулж, АНУ-ын иргэдийг нэвтрүүлж эхэлсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Маршаллын арлуудад “Ковид-19”-ийн халдварын анхны тохиолдол бүртгэгдлээ  
Үзсэн: 498 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй