Австрийн нийслэл Вена хотод гарсан террорист халдлагыг мөрдөн шалгахдаа АНУ-ын Холбооны мөрдөх товчооныхонтой хамтран ажиллаж байгаагаа Австрийн дотоод хэргийн сайд Карл Нехаммер мэдэгдлээ. Холбооны мөрдөх товчооноос Австрийн талд халдлага үйлдсэн этгээдүүд болон бусад саатуулагдсан хүмүүсийн талаарх мэдээллийг шилжүүлэн өгсөн байна.
Эргэн сануулахад, энэ сарын 2-ны өдөр Вена хотод зэвсэгт халдлага гарсны уршгаар 4 хүн амь насаа алдаж 22 хүн гэмтэж шархадсан. Цагдаагийнхан зэвсэгт этгээдийг аюулгүй болгож устгасан бөгөөд тэрээр Исламын улс террорист бүлэглэлийг дэмжигч байсныг тогтоосон юм.
Тус халдлагад сэжиглэн 14 хүнийг саатуулан хориод байгаа бөгөөд тэдгээрийн дотор гадаад улс орнуудын, тэр дундаа Оросын иргэн ч байгааг Вена хотын цагдаагийн газрын дарга Герхард Пюрстль мэдэгдсэн билээ.
| Австрийн мөрдөгчид Холбооны мөрдөх товчоотой хамтран ажиллаж байна | ||
| Үзсэн: 506 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.