Шууд Chart

Шинэ Зеландын Засгийн газрын гишүүд тангарагаа өргөж үүрэгт ажилдаа орлоо

2020-11-07 12:07:34

Шинэ Зеландын Ерөнхий сайд  Жасинда Ардерн тэргүүтэй сайд нарын танхимын гишүүд тангаргаа өргөж  үүрэгт ажилдаа ороод  байна. Шинэ засгийн газар өнгөрсөн сарын 17-нд болсон парламентын сонгуулийн  үр дүнгээр эмхлэн байгуулагдсан юм.

Тус сонгуулийн дүнгээр лейбористууд  парламентын 120 суудлын 64-ийг нь авч ялалт байгуулсан юм. Энэ нь Лейборист нам 1996  оноос хойш анх удаагаа дангаар засгийн газраа эмхлэн байгуулах хэмжээний  ялалт юм. Ерөнхий сайд  Жасинда Ардерн энэ удаад олон төлөөлөл  хамруулсан  танхим  бүрдүүлж  чадсанаа онцолж байсан.

Тэрбээр гадаад хэргийн сайдаараа  уугуул Маори үндэстний төлөөлөл болох Наная Махутаг сонгосон бол  шадар сайдаараа  ижил хүйстэн гэдгээ ил тод илэрхийлдэг Грант Робинсоныг сонгосон юм.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Шинэ Зеландын Засгийн газрын гишүүд тангарагаа өргөж үүрэгт ажилдаа орлоо   
Үзсэн: 600 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй