Шууд Chart

Европын холбоо Беларусийн ерөнхийлөгч болон засгийн газрын 14 албан тушаалтанд хориг тавилаа

2020-11-08 12:29:47

Европын холбоо Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенкод болон тус улсын засгийн газрын 14 өндөр албан тушаалтанд хориг арга хэмжээ зарлалаа. Өнгөрсөн 8-р сард болсон ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа иргэдийн жагсаалыг хүчээр дарж, хүний эрх зөрчиж байна гэсэн үндэслэлээр Европын холбоо хориг арга хэмжээ авч байгаа юм байна.



Европын холбоо Беларусийн ерөнхийлөгч болон үндэсний аюулгүй байдлын зөвлөхөөр ажилладаг түүний хүүг хориг арга хэмжээний жагсаалтад оруулснаа өчигдөр албан ёсоор мэдэгджээ. Хориг арга хэмжээний жагсаалтад орсон Беларусийн ерөнхийлөгч болон бусад албан тушаалтнуудын Европын холбооны орнууд дахь хөрөнгийг царцааж, хилийн хориг тавьсан байна. Европын холбоо үүнээс өмнө Беларусийн 40 гаруй албан тушаалтанд мөн адил хориг арга хэмжээ авчээ. Харин Беларусийн гадаад харилцааны сайд Европын холбооны хоригийн хариуд арга хэмжээ авна гэдгээ мэдэгдэж байна. Беларусьт 8-р сард болсон ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг будлиантуулсан гэж үзэж байгаа олон нийтийн жагсаал үргэлжилж байна. Тэд Беларусийн ерөнхийлөгчийг огцрохыг шаардсаар байгаа.

Харин Беларусийн ерөнхийлөгч эсэргүүцэгчдийн эсрэг хатуу байр суурь баримталсан хэвээр байна. Эсэргүүцлийн хөдөлгөөн зохион байгуулагчид өнгөрсөн сард Беларусь даяар ажил хаялт зарласан, өнөөдөр нөхцөл байдал шийдэгдэх төлөвгүй, эсэргүүцэл тэмцэл үргэлжилсээр байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Европын холбоо Беларусийн ерөнхийлөгч болон засгийн газрын 14 албан тушаалтанд хориг тавилаа  
Үзсэн: 747 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй