Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага Данид коронавирусний мутацид орсон шинэ хэлбэр ирээдүйн вакцины үр нөлөөнд яаж нөлөөлөхийг судлахын тулд Данийн эрүүл мэндийн салбарынхантай хамтран ажиллахаа мэдэгджээ. Данид коронавирусний мутацид орсон шинэ хувилбар булганаас хүнд халдсан тохиолдол илэрсэн тухай лхагва гарагт мэдээлсэн юм.
Данийн ерөнхий сайд коронавирус мутацид орсноор одоо боловсруулж байгаа коронавирусний вакцины үр нөлөөг бууруулах вий гэж болгоомжилж байгаагаа илэрхийлсэн юм байна. Данид хөхтөн амьтнаас хүнд халдсан 10 гаруй тохиолдол бүртгэгдсэн учраас тус улс арьс үсний 200 гаруй фермийн 17 сая гаруй булгыг нядлах шийдвэр гаргасан. Энэ дагуу одоо халдвар тараасан гэж үзэж байгаа булганы фермүүдэд нядалгаа хийх, ариутгалын үйл ажиллагааг явуулж байгаа юм байна. ДЭМБ-ын ахлах шинжээч одоо мутацид орсон шинэ хэлбэр вакцинд нөлөөлөх эсэх талаар дүгнэлт гаргахад хэтэрхий эрт байна. Одоогоор мутацид орсон хэлбэр вакцины үйлчлэлийг бууруулна гэсэн нотолгоо ДЭМБ-д байхгүй гэдгийг онцолж мэдэгджээ.
| ДЭМБ: Данид бүртгэгдсэн коронавирус мутацид орсон хэлбэрийг илүү сайн судлах шаардлагатай | ||
| Үзсэн: 3958 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.