Арабын Нэгдсэн Эмират улсыг зорьсон Израилийн жуулчид өнгөрсөн ням гарагийн орой Дубай хотноо буусан байна. Энэ нь Арабын Нэгдсэн Эмират болон Израиль улсын хооронд харилцаа хэвийн болсны илэрхийлэл юм.
"FlyDubai" Иргэний агаарын тээврийн компанийн FZ8194 дугаартай нислэг Израилиас 3цаг гаруй нисэж, Дубайн олон улсын нисэх буудалд газардсан байна. Нислэг Саудын Араб болон Персийн булангийн агаарын замаар дамжин Дубайд хүрчээ.
Мөн энэхүү нислэгт Израилийн жуулчдаас гадна бизнес эрхлэгчид багтжээ. Израилийн бизнесийн салбарынхан хоёр орны хооронд байгуулагдсан энхийн гэрээний үр дүнд Арабын Нэгдсэн Эмиратын эдийн засаг, бизнесийн боломжуудыг ашиглах сонирхолтой байгаа аж. Дубайн хувьд "Ковид-19" цар тахлын нөлөөгөөр нэг хэсэг хөл хорио тогтоож байсан ч сүүлийн үед аялал жуулчлалын салбараа сэргээх алхмуудыг хийж байна.
Израиль, Арабын Нэгдсэн Эмират хоёр улс АНУ-ын зуучлалаар олон жил сунжирсан маргаанаа цэглэж, өнгөрсөн 9 дүгээр сард Вашингтон хотноо энхийн гэрээ байгуулсан бөгөөд үүний дараа хоёр орны эрх баригчид харилцан шууд нислэгтэй болохоор тохирсон байна.
| Израйлийн жуулчид Арабын Нэгдсэн Эмират улсад аялахаар ирлээ | ||
| Үзсэн: 1188 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.