Шууд Chart

ШХАБ-ын цахим уулзалтаар ОХУ болон БНХАУ өрнөдийг шүүмжилсэн өнгө аяс илэрхийлжээ

2020-11-12 14:03:12

ОХУ цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан, ШХАБ-ын энэ оны дээд хэмжээний уулзалтыг цахимаар зохион байгууллаа. Уулзалтын үеэр ОХУ-ын ерөнхийлөгч болон БНХАУ-ын дарга нар хүний эрх болон ардчилах үйл явцтай холбоотойгоор улс оронд нь шахалт үзүүлэх нь нэмэгдлээ гэж АНУ болон Европын орнуудыг шүүмжлэнгүй өнгө аястай байр суурь илэрхийлжээ.

Дээд уулзалтыг даргалсан ОХУ-ын ерөнхийлөгч Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко болон бусад өндөр албан тушаалтнуудын эсрэг тавьсан Европын холбооны хориг арга хэмжээг шүүмжилжээ. Өөрөөр хэлбэл зарим орнууд ШХАБ-ын гишүүн орнуудын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох оролдлого хийх нь нэмэгдлээ. Энэ бол улс орны бүрэн эрхт байдлыг бүдүүлгээр зөрчиж байгаагийн илрэл гэж үзэж байгаа юм байна.

Харин Хятадын дарга олон талт хамтын ажиллагаа нэг талт байдлыг ялан дийлнэ гэдгийг түүх гэрчилж байна гэж мэдэгдсэн нь АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын Америк Нэгдүгээрт бодлогыг хэлж байгаа хэрэг юм гэж шинжээчид дүгнэж байна. ШХАБ-ын төрийн тэргүүн нарын зөвлөлийн энэ удаагийн дээд хэмжээний уулзалт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх тэр дундаа ковид-19 цар тахлын дэлхийн улс төр, нийгэм эдийн засагт үзүүлж байгаа үр нөлөө гэсэн агуулгын хүрээнд болжээ. 1996 онд байгуулагдсан ШХАБ нь Хятад, Орос, Казахстан, Киргизстан, Тажикстан, Узбекистан, Энэтхэг, Пакистан гэсэн 8 гишүүнтэй  улс төр, эдийн засаг, аюулгүй байдлын байгууллага юм. Монгол, Афганистан, Беларусь, Иран гэсэн улсууд ажиглагчийн үүднээс оролцоотой. ШХАБ-ын гишүүн орнууд дэлхийн хүн амын 42%, дэлхийн нийт ДНБ-ын 20-ийг бүрдүүлдэг.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ШХАБ-ын цахим уулзалтаар ОХУ болон БНХАУ өрнөдийг шүүмжилсэн өнгө аяс илэрхийлжээ  
Үзсэн: 614 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй